Дуулалт бүжгэн жүжиг толилуулна

Хуучирсан мэдээ: 2010.05.06-нд нийтлэгдсэн

Дуулалт бүжгэн жүжиг толилуулна

Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулгын 60 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан тус чуулгын уран бүтээлчид Төрийн соёрхолт, урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Бирваагийн хөгжим, Х.Батаагийн цомнол “Ишиг хөөрхөн нэр” хүүхдийн дуулалт бүжгэн жүжгийг энэ сарын 7-10-нд бяцхан үзэгчдэд толилуулах гэж байна. Энэхүү уран бүтээлээ авсаархан тайз, аппаратур, техник тоног төхөөрөмжийг ашиглан бүтээжээ. Тиймээс сургууль, цэцэрлэгүүд, хөдөө орон нутгийн театр соёлын төвүүдэд нүүдэллэн тоглох  боломжтой учраас орон нутагт аялан тоглолт хийхээр төлөвлөөд байгаа аж. Уг дуулалт бүжгэн жүжгийн ерөнхий найруулагчаар Соёлын тэргүүний ажилтан Д.Ганболд, бүжиг дэглээчээр Төрийн соёрхолт ардын жүжигчин С.Сүхбаатар, Соёлын тэргүүний ажилтан Д.Баярбаатар нар ажиллаж байгаа бөгөөд гол дүрд бүжигчин П.Мөнхцацрал, дуучин Ц.Нарантуяа, Б.Батбаяр нар тоглох юм.
Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж