
13-р хороололын Нарны зам дагуу байрлах олон улсын стандартын шаардлага хангасан МИНИИ хайпермаркетад “САР ШИНИЙН ЯАРМАГ ХУДАЛДАА” эхлүүлжээ. Дулаан гражид машинаа үнэгүй байрлуулчихаад гэр бүлийнхэнтэйгээ хамт сэтгэл амар дэлгүүрээр үйлчлүүлж хэмнэлттэй үнээр худалдан авалт хийх боломжийг бүрдүүлжээ.
МИНИИ хайпермаркетаас та ууц, бууз, зуушны мах махан бүтээгдэхүүн, мөн сүү цагаан идээний өргөтгөсөн худалдаанаас ЗАХААС ДООД ҮНЭЭР баярын ширээний хүнсээ авах боломжтой юм байна. Орон сууцанд амьдардаг айлууд ууц чанана гэсэн бэрхшээлтэй тулгардаг. Гэхдээ та санаа зоволтгүй. Хэрвээ та МИНИИ хайпермаркетаас ууц сонгож авбал өөрийн хүнсний үйлдвэртээ үнэгүй чанаж өгөх юм байна.
Үүгээр ч зогсохгүй бүх үйлдвэрийн хэвийн боов , АПУ ,Зүүн Хараа трейдийн бүтээгдэхүүнүүд үйлдвэрийн үнээрээрээ худалдаалагдаж байна. Мөн сар шинээ цэвэр цэмцгэр угтах цэвэрлэгээний бүхий л бараанууд, зочдын гарыг цайлгах эдийн дээд хадаг, бэлэг сэлт бүхэн байгаа юм байна. МИНИИ хайпермаркетаас сар шинийн идээ будаа, бэлэг сэлт хүссэн бүгдээ хамгийн доод үнээр аваад сар шинэдээ сайхан шинэлээрэй.