Оюутолгойн ТУЗ-ийн гишүүдийг сонголоо

Хуучирсан мэдээ: 2010.05.06-нд нийтлэгдсэн

Оюутолгойн ТУЗ-ийн гишүүдийг сонголоо

Төрийн өмчийн хорооны хуралдаан хэзээ болох бол хэмээн чих тавьсан хэвлэлийнхний амыг “Тодорхойгүй хугацаагаар хойшлогдсон. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл ямар нэгэн хариу өгөөгүй байна” гэсэн үгээр хаагаад байсан юм. Гэвч өчигдөр гэнэт хуралдаж, Оюутолгойн ТУЗ-ийн монгол талын гишүүдийг томилоод амжжээ. Төрийн өмчийн хорооны хуралдаанаар экс ерөнхийлөгч Н.Багабанди, Ерөнхийлөгчийн зөвлөх П.Цагаан, Хас банкны ТУЗ-ийн дарга, “Инээмсэглэл” хамтлагийн дуучин гэдгээр нь хүмүүс сайн мэдэх, орчуулагч Ч.Ганболд нарыг томилжээ. Хэд хичнээн  хүнийг нэр дэвшүүлж хэрхэн эдгээр хүмүүсийг томилсон талаарх мэдээллийг Төрийн өмчийн хорооны даргаас тодруулахыг хүссэн боловч “Хуралтай байна” гэснээс өөр мэдээлэл өгсөнгүй.

Д.Сура

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж