Экс Ерөнхийлөгч нарын элийрлийн шалтгаан Оюутолгой

Хуучирсан мэдээ: 2010.05.06-нд нийтлэгдсэн

Экс Ерөнхийлөгч нарын элийрлийн шалтгаан Оюутолгой

Улс оронд маань ард­чилсан хувьсгал ялснаас хойш хо­рин жил бол­чихож. Талын мон­голчууд дэл­хийгээр нэг таран, хаа оч­сон газраа “Би ардчилсан Мон­гол Улсын иргэн” хэмээн хөөрөлхөх. Өнгөрсөн хугацаанд монголчууд ардчилсан зарчмаар дөрвөн ч Ерөнхийлөгч сонгоод амжив. Эзэн Чингисийн захисанчлан биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зассан хэмээн үнэлэгдэхүйц эрхмүүдэд эгэл түмэн итгэл үзүүлж сонгодог гэдэгт итгэж явлаа.  Харамсалтай нь хаа холын юм төсөөлж, андуурч явсан бололтой. 2008 оны УИХ-ын ээлжит сонгуулийн дүн баахан будилаантаж, эцэст нь төр, түмэн рүүгээ хүйтэн зэвсэг, бууны ам хандуулж, таван сайхан залуугийн амиар наадсан. Бантсандаа “Монголчууд эвтэй байхдаа хүчтэй” гэлцэн хамтарсан Засгийн газраа байгуулсан.Тэгээд эвтэй, хүчтэй монголчууд болохоор мугуйдлан, басхүү цээжээ дэлдэн Оюутолгойн орд газрыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурсан тэд ханатлаа хөөрсөн, өдгөө ч хөөрцөглөсөөр байгаа. Харин удтал дуншин байж төрсөн Оюутолгойн үр дүн, ашиг шим ард иргэдэд хэрхэн хүрэх нь нэг л ойлгомжгүй санагдаад байгаа юм. Өгч эхэлсэн 70 мянган төгрөг хэтэрхий чамлалттай. Гагц хамгийн ойлгомжтой зүйл нь Оюутолгойтой ойрхон байвал ашиг шим арвин ихийг хүртэх юм байна гэх ойлголт. Гэвч тийшээ энгийн иргэд зүглэх тухай мөрөөдөх нь “үнэгүй юманд нугасгүй”-н үлгэр болно. Оюутолгойн  ТУЗ-ийн хуралдаан тодорхойгүй шалтгаанаар хойшилсоор бай­гаа­гийн гол шалтгаан  нь экс удир­дагчдын илүүдсэн шуналаас үүдэлтэйг хэлээд өгөх хүн олон. Монголын талаас ТУЗ-д гурван хүн байх боломжтой. Тэр боломжийг эдлэхийн тулд экс Ерөнхийлөгч нар алдахыг үл хүсч, тэр хэрээр ТУЗ-д багтахаар нэр нүүрээ баран улангасч, хамгийн гол нь хороо найруулж үл чадан тэчяадаж байгаа нь хурал хойшлох гол шалтаг.

ОДООГООР ТУЗ-Д МОНГОЛ УЛ­СЫН АНХНЫ ЕРӨН­ХИЙЛӨГЧ П.ОЧИР­БАТ, ХОЁР ДАХЬ ЕРӨН­ХИЙЛӨГЧ Н.БА­ГА­БАНДИ НАР САНААРХАЖ  БУЙ. БАРАГ Л АМЖУУЛАХ БИЗ ДЭЭ. ТӨРИЙН ТЭРГҮҮН БАЙСНЫХАА ЗАН­ГАРГИЙГ ХАРУУ­ЛАХ Ч БИЗ. ГЭВЧ ИЙМХЭН ЮМАН ДЭЭР ТӨ­РИЙН ТЭРГҮҮНИЙ ЗАН­ГАРГАА ГАРГАНА ГЭДЭГ ГАЖ БИШ ГЭЖ ҮҮ. АНХНЫ ЕРӨН­ХИЙЛӨГЧИЙН ХУВЬД ХЭЭГҮЙ ХЭНЭГГҮЙ ЖИНХЭНЭ МОНГОЛ ЭР ХҮН ГЭХ ҮНЭЛГЭЭГ ОЛОН ТҮМНЭЭСЭЭЭ ХҮРТЭЖ ЯВСАН НЭ­ГЭН. НАЙМАН ЖИЛ МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙГ ТОЛГОЙЛСОН ТЭРБЭЭР АЛБАА ӨГЧХӨӨД “ТЭН­ГЭ­РИЙН ЦАГ” КОМПАНИА УДИРДААД ГЭРТЭЭ СУУ­НА ГЭЖ БАЙСАН Ч 2005 ОНООС ХОЙШ ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ГИШҮҮНЭЭР АЖИЛЛАЖ БАЙГАА. ӨНӨӨХ “ТЭНГЭРИЙН ЦАГ” НЬ АЛЬ ЭРТ ЭВДРЭЭД ЗОГСЧИХСОН. ЯМАР­ТАЙ Ч ӨДГӨӨ ДУУЛИАНЫ ГОЛ ЦЭГ БОЛЧХООД БУЙ ТА­ВАН ТОЛГОЙН КОКС­ЖИХ НҮҮРСНИЙ ЛИЦЕНЗИЙГ ХУ­ВААЖ АВСАН НӨХ­ДИЙН ДОТОР МАНЬ ЭР ТУУЖ ЯВСНЫГ САНАЖ БАЙ­НА. ХАРИН ӨДГӨӨ ТЭРБЭЭР ОЮУ­ТОЛГОЙН ТУЗ-Д ОРЧИХООР ХИЧЭЭГҮЙЛЭН ЗҮТГЭЖ ЯВАА. УГААС УУЛ УУРХАЙГААС УНАГАХ ОЛЗНЫХОО ХЭР ХЭМЖЭЭГ МЭДДЭГ НЭГ ГЭДЭГ НЬ ТОДОРХОЙ БОЛСОН. ХАРИН Н.БАГАБАНДИЙН ХУВЬД ТУЗ РҮҮ ЗҮТГЭХ БОЛСОН СОДОН ҮЙЛДЭЛ БОЛСОН ГЭХЭД БОЛНО. ЕРӨНХИЙЛӨГЧИЙН АЛБАНААСАА БУУСНААСАА ХОЙШ “ТИТЭМ ҮГ” ТЭРЛЭЖ, ДОРНЫН ХҮМҮҮНИЙ  ДОТООД БЯСАЛГАЛ, ҮГЭН ДОТОР ҮГ ТЭЭХ УРЛАГИЙН ГАЙХАМШГИЙГ МЭДРҮҮЛЖ ЯВСАН ТЭРБЭЭР ОЛЗНЫ ҮНЭР МЭДРЭЭД Л ХАМГАА ХАЯН ХАРАЙЖ ЯВАА НЬ ЭНЭ.  ОЮУТОЛГОЙ ҮНЭХЭЭР ОНЦГОЙ АМТТАЙ “БЯЛУУ”. ЯМАРТАА Л ЕРӨНХИЙЛӨГЧИЙН АЛБЫГ ХАШИЖ ЯВСАН ХОЁРЫН ХОЁР ЭРХЭМ ОЮУТОЛГОЙ ГЭХ БЯЛУУНЫ ХЭРЧМЭЭС ОЛООД ХҮРТЧИХ САНААТАЙ ААГ АМЬСГААГҮЙ ЯВАХ БИЛЭЭ. ХАРИН ГУРАВДАХЬ ЕРӨНХИЙЛӨГЧ Н.ЭНХБАЯР ОЛСОН ХУРААСАН НЬ НӨГӨӨ ХОЁРТОЙГОО ХАРЬЦУУЛАШГҮЙ ИХ ЮМ БОЛОХООР ТУЗ ЭРГҮҮЛЖ НАМБА АЛДААГҮЙ. ГЭХДЭЭ ЗҮГЭЭР СУУЖ БАС Л ЧАДАХГҮЙ БАЙГАА. ӨМНӨХ ХОЁР ЕРӨНХИЙЛӨГЧ ХОЁУЛАА УЛИРЧ СОНГОГДСОН АТАЛ БҮДЭРСЭН НЬ УЧИРТАЙ. ЯЛАГДЛЫН БУРУУТАН С.БАЯР ГЭЖ ХЭСЭГ МАНАРГАСАН Ч ТӨДИЙЛӨН АМЖИЛТ ОЛООГҮЙ. АРГАА БАРААД НИЙСЛЭЛИЙН МАХН-ЫН ХОРООГ ШАХАМДУУЛАН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬТАЙ ХОЛБООТОЙ БҮХИЙ Л БИЧИГ БАРИМТЫГ ӨӨРТӨӨ ӨГӨХИЙГ ШААРДАЖ ЯВАА ГЭХ СУРАГ БИЙ. НИЙСЛЭЛЭЭС НЭГ Ч ЯЛАЛТ АВЧ ЧАДААГҮЙНХЭЭ БУРУУГ ХЭН НЭГЭНД ТОХЧИХ САНААТАЙ ЯВАА НЬ ТЭР БАЙХ. УНАСАН ХҮН УУРТАЙ ГЭДЭГ ШИГ АЯГЛАЖ БАЙХААР ГЭРТЭЭ АМГАЛАН СУУЖ, ГАНЦ НЭГ ОРЧУУЛГА ХИЙНГЭЭ ХАА НЭГ ОЛНЫ ӨМНӨ ГАРЧ ИРЖ БИЛЭГДЭЛ ГЭДГЭЭ МЭДРҮҮЛСЭН ШИГЭЭ ЯВАХ НЬ ХАМГИЙН ЗӨВ СОНГОЛТ. АЗИЙН ЦЭЭЖИН ДЭХ АРДЧИЛСАН МОНГОЛ УЛСЫН ЭКС ТӨРИЙН ТЭРГҮҮН НАРЫН ЭЛИЙРЭЛ ХЭРЭЭС ХЭТРЭХ ЭНЭ ЦАГ ДОР ДЭЛХИЙН УЛС ОРНУУДЫН ЭКС УДИРДАГЧИД ЯАДАГ ЮМ БОЛ, НАСААРАА УДИРДАГЧ ЯВСАН ХҮМҮҮС ЯЛАГДЛАА ҮЛ ТЭВЧИН ТЭЛЧИЛДЭГ НЬ “ЖАМ” ЮМ БИШ БАЙГАА ХЭМЭЭН БОДСОН. ГЭХДЭЭ ДЭЛХИЙН ТҮҮХЭНД МӨР, ДУРСАМЖАА ЭЕРГЭЭР ҮЛДЭЭСЭН ЭКС ТӨРИЙН ТЭРГҮҮНҮҮД ДУРДТГАЛ ДУРСАМЖАА БИЧИГЛЭН , АРД ТҮМНИЙХЭЭ ААВ, ӨВӨӨ ШИГ НЬ НАЛАЙЖ ЭВ НЭГДЛИЙН БИЛЭГ ТЭМДЭГ БОЛОН ХАА НЭГ ОЛНЫ ӨМНӨ ГАРЧ УХААРЛЫН УЧИРЛАСАН ҮГЭЭ АЙЛДСАН ШИГЭЭ СУУДАГ ЮМ БИЛЭЭ. ТЭГЭХЭЭР МАНАЙ ЭКСҮҮДЭД ТОХИОЛДООД БАЙГАА ЭНЭ ЭЛИЙРЭЛ ОЛОНХ ДАРАНГУЙЛАГЧДАД ТОХИОДОГ ХҮНД, БАСХҮҮ ЭДГЭРШГҮЙ ӨВЧИН ГЭДЭГ БОЛЖ ТААРААД БАЙГАА ЮМ. ЭРХ МЭДЭЛ ГЭДЭГ ТЭДНИЙ ХУВЬД УС АГААР. ТЭД МИНИЙ ТУРШЛАГА МЭДЛЭГГҮЙГЭЭР ЭНЭ УЛС ХӨГЖИХГҮЙ ХЭМЭЭН ЦЭЭЖЭЭ ДЭЛДЭН ҮСЭЭ ҮГТЭЭЖ БУЙ НЬ УГТАА УНТАЖ Ч ҮЛ ЧАДАХ ШУНАЛЫН ДӨЛ СҮҮМЭЛЗЭН БУЙН ИЛРЭЛ ЭЭ.

З.Урансүх.
Улс төрийн тойм сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж