Норвеги улс амаржих эхчүүдэд хамгийн ээлтэй орон

Хуучирсан мэдээ: 2010.05.05-нд нийтлэгдсэн

Норвеги улс амаржих эхчүүдэд хамгийн ээлтэй орон

Олон улсын Засгийн газрын бус байгууллага болох “Save the children”-ий
гаргасан судалгаагаар Норвеги, Австрали улс хөл хүнд эхчүүдийн хувьд
дэлхийн хамгийн ээлтэй орон гэсэн дүгнэлтийг хийсэн байна. Эсрэг
үзүүлэлтээр Афганистан улсыг жишээ болгон авсан байна.

Засгийн газрын бус энэхүү байгууллага дэлхийн 160 орны талаар судалгаа
хийж, “Дэлхийн эхчүүдийн байдал 2010 онд” гэсэн мэдээлэл бэлтгэж, энэ
тухай Дакарт олон нийтэд мэдээлсэн  байна.

Эхчүүдэд ээлтэй дэлхийн тэргүүний 10 орны жагсаалтыг Норвеги улс
тэргүүлж, удаах байрт Австрали, Исланд, Шинэ Зеланд, Финланд, Голланд,
Бельги болон ХБНГУ-ыг оруулжээ. 10, 11 дүгээр байрт Ирланд, Франц улс
орж буйг энэхүү Засгийн газрын бус байгууллагын судалгаанд дурджээ.
Сүүлчийн 10 байрыг Афганистан улс тэргүүлж, Нигер, Чад, Гвиней Биссау,
Йемен, Конго, Мали, Судан, Эритреа, Экваторын Гвиней улс удаалж байгаа
юм байна. Засгийн газрын бус энэ байгууллага “Африк тивийн хувьд эхчүүд, саяхан
мэндэлсэн нялхсын байдлыг хэрхэн сайжруулах вэ?” гэсэн асуулт тавьж,
түүнд мэрэгжлийн эмэгтэй боловсон хүчин бэлтгэх ёстой гэж хариулсан
байна. Жишээ болгон Этиоп улсад амаржих бүх эхчүүдийн дөнгөж 6 хувь нь
мэрэгжлийн эмч, эх баригчдын хараа хяналтын дор амарждаг бол Норвеги
улсад эхчүүд мэрэгжлийн эмч, эх баригчдын оролцоогүйгээр амаржина гэдэг
ойлголт байдаггүй ажээ.  Save the children байгууллага өөрийн илтгэлдээ “Нигер улсад эмэгтэйчүүд
дөнгөж дөрвөн жилийн ерөнхий боловсролын сургалтад хамрагддаг бол
Австрал, Шинэ Зеланд улсад эмэгтэйчүүд дунджаар 20 жил сургуульд сурдаг
байна.
Энэ байгууллага “Эхчүүд, саяхан төрсөн нярай хүүхдүүд, залуу эхчүүдийн
амь насыг аврахаар эрүүл мэндийн салбарын тэргүүн шугаманд ажиллаж
байгаа эмэгтэйчүүдийн үйл ажиллагааны олон янзын хэлбэрийн талаар
судалгаа хийснээ” дурдсан байна. “Дэлхийн ядуу буурай орнуудын эрүүл
мэндийн салбарын мэрэгжлийн хүмүүсийн тоо хэмжээг нэмэгдүүлэхэд
туслалцаа үзүүлэхийг хүссэн” уриалга гаргасан байна.

Энэ материалтай дэлгэрэнгүй танилцья гэвэл:

http://www.savethechildren.net/allience/what_we_do/every_one/news.html
сайт руу орж үзнэ үү

Эх сурвалж: AFP

Бэлтгэсэн Д.Пунцаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж