ОХУ одоогоор Орос хүүхдүүдийг АНУ-ын иргэд, гэр бүлүүд үрчлэхийг хориглосон хориг арай тавиагүй байна гэж Оросын шинжлэх ухаан, боловсролын яамны сайд Андрей Фурсенко Лхагва гаригт мэдэгдсэнийг РИА Новости агентлаг Москва хотоос дамжууллаа. Засгийн газар хооронд хүүхэд үрчлэхтэй холбоотой гэрээ байгуулахаас нааш ОХУ Орос хүүхэд Америкийн иргэнд үрчлүүлэх асуудлыг тодорхойгүй хугацаагаар зогсоож байна гэж ОХУ-ын Гадаад хэргийн яамны сайд Сергей Лавров өнгөрсөн сард мэдэгдсэн.
“Хүүхэд үрчлэхийг гагцхүү ОХУ-ын Төрийн Дума, эсвэл ерөнхийлөгчийн зарлигаар л зогсоож болно. Миний мэдэхийн одоогоор Төрийн дума ч, ерөнхийлөгч ч тийм шийд гаргаагүй” гэж Фурсенко ярьсан. Одоогийн байдлаар ОХУ тус улсад үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын хүүхэд үрчлэх байгууллагуудын зөвшөөрлийг түр зогсоож болно. Хүүхэд үрчлэхийг хориглох нь хүүхдийн эрхийг боомилж, хүүхэд хэвийн энгийн гэр бүлд амьдрах эрхтэй гэсэн эрхийг хөсөрдүүлсэн явдал болох болно гэж сайд ярьсан. Орос орон АНУ-ын иргэдийн хүүхэд үрчилдэг хамгийн том эх сурвалж. Гэвч сүүлийн жилүүдэд Орос хүүхдүүдтэй буруу харьцаж, эрхийг нь хөсөрдүүлсэн олон тохиолдол гарсан тул хүүхэд үрчлэх асуудал маргаантай болоод байна.

Зураг дээр: Москваруу ганцаараа ирсэн 7 настай орос хүү. Шинэ америк нэр нь Justin Artyem Hansen
Саяхан долоон настай орос хүүхдийг үрчилж авсан эх нь ганцааранг нь Москваруу онгоцонд суулган буцаан явуулсан бөгөөд үрчилж авсан эх нь хүүг “сэтгэцийн өвчтэй” гэж ярьсан байна. Энэ явдал хэвлэл, мэдээллийн анхааралд өртөж, олон хүмүүс гадаадын иргэд Орос хүүхэд үрчилж авч байгааг зогсоох хэрэгтэй гэсэн саналаа илэрхийлээд байгаа. ЗХУ задарснаас хойш буюу 1992 оноос хойш АНУ-д үрчлүүлсэн 17 орос хүүхэд үрчилж авсан Америк эцэг, эхийнхээ гарт алагдсан гэж Оросын шинжлэх ухаан, боловсролын яам мэдээлсэн байна.
Т.Санаа