Mary J. Blige өөрийн нэрийн сүрчигтэй боллоо

Хуучирсан мэдээ: 2010.05.05-нд нийтлэгдсэн

Mary J. Blige өөрийн нэрийн сүрчигтэй боллоо

Алдарт R&B дуучин Mary J. Blige “Carol"s Daughter”-тай хамтран
өөрийн нэрийн сүрчгээ гаргажээ.  Энэхүү сүрчгээ өөрийн 1994 онд гаргаж
байсан бестселлер цомог болох “My Life” цомгынхоо нэрээр нэрлэсэн байна.

Blige
“Сүрчиг маань миний эмэгтэй фэнүүдэд онцгой бэлэг болоосой гэж хүсч
байна. Тэд өдөр бүрийнхээ амьдралын эрч хүчийг авч байгаасай гэсэндээ би
маш их хичээсэн. Нэрний хувьд яагаад  “My Life”-г сонгосон бэ гэхээр
энэ дууг дуулж байхдаа би өөрийн амьдрал, өөрийн зовлонг ил гаргаж
чадсан гэж боддог. Энэ дууг гаргасны дараахан олон мянган фэн бүсгүйчүүд
маань бид ч гэсэн чамтай адилхан зовлонтой, харин чи бид бүхнийг эрч
хүчтэй байх итгэл хайрлалаа гэж хэлж байсан юм. Энэ дуунаасаа хойш би
хувийн амьдралынхаа тухай дандаа үнэнийг ярьдаг болсон. Хиймэл аз
жаргалын дүр эсгэхээ байсан. Тиймээс л би энэ нэрийг сонгосон” хэмээн
ярьсан байна.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж