Дугуйн олон улсын уралдаан Монголд болно

Хуучирсан мэдээ: 2010.05.05-нд нийтлэгдсэн

Дугуйн олон улсын уралдаан Монголд болно

Монголд анх удаа дугуйн бартаат  замын олон улсын уралдаан зохион байгуулах гэж байна. Энэ талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Энэ сарын 7-22-ны өдрүүдэд уралдаан болох аж. Дөрвөн аймгийн нутаг дамжин 1400-гаад км газар элс, шороо, шавар, шалбаагтай зам туулан өрсөлдөх уг уралдаанд Итали, Герман, Бельги, Францын 108 тамирчин оролцохоо илэрхийлснээс 60-аад нь албан ёсоор бүртгүүлээд байна.

Уралдаанд Геннесийн амжилт тогтоосон нэг тамирчин болон бартаат замын дэлхийн аварга хоёр тамирчин оролцох бөгөөд шагналын сан нь 15 мянган евро аж. Уралдааныг зохион байгуулахаар Mongolia Expedition болон Монголын аялал жуулчлалын холбоо гурван жилийн өмнөөс төлөвлөн, жуулчдын аялах дуртай газруудаар дугуйтай аялаж, замаа сонгосон гэнэ. Уралдааны туршид тамирчид огт амрахгүй бөгөөд мэргэжлийн дугуйчдын ур чадварыг харах боломжийг монголчуудад анх удаа олгохоороо онцлог юм. Уралдааныг шууд дамжуулахаар Герман, Франц, Бельгийн телевизийн сэтгүүлчид ирэх гэнэ. Уралдаанд оролцох эрх 18-аас дээш насын бүх хүмүүст нээлттэй гэдгийг өнөөдөр болсон хэвлэлийн хурлын үеэр зохион байгуулагчид онцолж байв. Гол нь оролцох эрх авахын тулд 1500 евро төлөх ёстой юм байна.

Н.Энхтуяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж