
Хөрөнгө оруулалтын үнэлгээний “Standard & Poor"s” агентлаг Грекийн өрийг “хог” ангилалд оруулснаар Грекийг олон улсын санхүүгийн зах зээл дээрээс бараг арчиж хаяад байна. Дэлхийн хөрөнгийн үнэлгээний гурван том агентлаг болох “Standard & Poor"s”, “Moody"s”болон“Fitch” нар дэлхийн санхүүгийн үйл ажиллагаанд асар их нөлөөтэй оролцдог. Хөрөнгийн үнэлгээний агентлагуудыг шүүмжлэгчид тэднийг маш хүчирхэг болсон учраас тэд буруу шийдвэр гаргасан ч тэр нь тэдний хүссэнээр нөлөө үзүүлэх боломжтой байна гэж шүүмжилдэг.
Ямар нэг компанийн бондын үнэлгээг доогуур үнэлэх нь тухайн бондны хүүг өсгөж, зардлыг нь нэмэгдүүлдэг бөгөөд гаргасан зардлаа төлөхийн тулд илүү их төлбөр хийх хэрэгтэй болдог. Ингэснээр дараа дараагийн зардлуудад нөлөөлдөг. Сүүлийн саруудад ийм түгжигдмэл нөхцөл байдалд орохгүйн тулд Грек тэмцэж байсан юм. Энэ нь Брюссель дэхь Европын холбооны олон албан тушаалтны анхаарлыг татсан нь мэдээж бөгөөд тэдний нэг санхүүгийн зохицуулагч ноён Barnier үнэлгээний агентууд хэрхэн бизнес хийхийг тогтоох эрх мэдэлтэй. Өнгөрсөн жил “Standard & Poor"s”, “Fitch”, “Moody"s” агентлагууд АНУ-ын үл хөдлөх хөрөнгийн зах зээл дээрх моргейж бондуудын тооцоог алдаатай хийсэн байна гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Тэд мөн АНУ-ын орон сууцны өрийн арилжаа эрсдэлтэй байна гэдгийг анзаарч, тооцоолоогүйгээс АНУ-ын моргейжын бондууд дэлхий даяар арилжаалагдаж, улмаар олон тэрбум ам.долларын хохирол учруулахад нөлөөлсөн гэсэн шүүмжлэлд өртөөд байна.
Т.Санаа