
Тэрбээр хэлэхдээ “Тэмцээний 70 кг-ийн жинд хүч үзсэн Ц.Наранжаргал бүх өрсөлдөгчөө цэвэр ялж, Азийн шилдэг жүдоч болсон. Гэхдээ бид олон медаль хүртсэн шүү гэж гайхуулахаар өнөөдөр цуглаагүй. Дэлхийд Монгол жүдочдыг мэддэг болсон байна. Гэтэл бид энэ тэмцээнд явахын тулд олон байгууллагаас хөрөнгө мөнгөний туслалцаа гуйж байж явсан. Монголчууд бид ирээдүйн олимпийн аваргуудаа гуйлга гуйлгаад явуулаад байх утгагүй байна. Дэлхийн бусад орнууд 2016 оны олимпийн наадамд өрсөлдөх тамирчдыг одооноос бэлтгэж эхэлсэн нь харагдаж байна. Казахстан гэхэд 50 хүний бүрэлдүүнтэйгээр саяын тэмцээнд оролцож байна. Тиймээс цаашид олимпод медаль авах боломжтой спортын төрлүүдээ дэмжих хэрэгтэй. Мөн өсвөр, залуучуудын шигшээ багийг бүрдүүлэх шаардлагатай байна” гэдгийг онцлов.
Ц.Хишиг