1960 оны Ромын зуны олимпийн наадамд Чехословакийн нэрийн өмнөөс боксын спортын төрөлд аваргын алтан медаль хүртэж байсан Бохумиль Немечек 72 насандаа таалал төгссөн талаар Чехийн сонирхогчдын боксын холбооноос мэдэгдлээ. Тус холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Янь Павликийн хэлснээр Немечек удаан хугацааны турш өвчтэй, биеийн байдал тааруу байж байгаад өнгөрөгч ням гаригт амьсгал хураасан гэнэ. Харин үхлийн шалтгааны талаар мэдээлээгүй байна.
1938 оны нэгдүгээр сарын 2-нд Чехийн Табор хотноо төрсөн Немечек “Ром-1960” зуны XVII олимпийн наадмын боксын спортын 64 кг-ын жинд аваргын алтан медаль хүртжээ. Тэрээр хожим нь долоон жилийн дараа Европ тивийн аварга болсон байна.
Немечекийг ирэх баасан гаригт түүний амьдарч байсан Усти-над-Лабем хотноо оршуулах гэнэ.

С.Цэлмэг