Парламентийн илтгэлд тэргүүлэгчдийг шагнав

Хуучирсан мэдээ: 2010.05.05-нд нийтлэгдсэн

Парламентийн илтгэлд тэргүүлэгчдийг шагнав

“Парламент ёс” сэдэвт оюутны шилдэг илтгэлийн уралдааныг өнөөдөр УИХ-ын тамгын газар, Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 20 жилийн ойд зориулан явууллаа. Илтгэл тавьж байгаа оюутнуудын илтгэлээ бэлдсэн байдал, сэтгэхүйн цар хүрээ тэлсэн байна гэж УИХ-ын тамгын газрын дарга Ц.Шаравдорж оюутнуудад урам өгч байв. Оюутнууд илтгэлдээ парламентийн гишүүний ёс зүйн асуудлыг нэлээд хөндсөн нь ажиглагдав. Парламентийн гишүүн ёс зүйгээ зөрчсөн тохиолдолд түүнд хариуцлага хэрхэн тооцох тухай тодорхойгүй байдаг, сүүлийн үед парламентийн гишүүд ард түмний төлөөлөл гэхээсээ илүүтэй эзэн шиг болсон зэрэг шүүмжлэлийг оюутнууд илтгэлдээ тусгасан байлаа. Илтгэлийн уралдааны дүнг танилцуулъя.
 
Нэгдүгээр байр:
“Парламентийн гишүүний ёс зүй ба түүний эрх зүйн зохицуулалтын шалгуур” илтгэл.

Хоёрдугаар байр:
“Парламентийн ёсны төлөвшлийг хяналт, тэнцлийн зарчмаар хэмжих нь”  илтгэл.

Хоёрдугаар байр:
“Монгол Улс дахь парламентийг эрх мэдэл хуваарилах үүднэс харах нь” илтгэл.

Гуравдугаар байр:
Үлдсэн таван илтгэл орсон бөгөөд үнэ бүхий зүйл, хүндэт өргөмжлөлөөр шагнуулсан.

Харин эхний нэг, хоёрт шалгарсан илтгэлийн эздийг 500-800 мянга хүртлэх төгрөг, хүндэт өргөмжлөлөөр шагнаж урамшууллаа.

Б.Алтансүх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж