Япон “FIFA-2018”-ийн эрхийн төлөө өрсөлдөхгүй | News.MN

Япон “FIFA-2018”-ийн эрхийн төлөө өрсөлдөхгүй

Хуучирсан мэдээ: 2010.05.05-нд нийтлэгдсэн

Япон “FIFA-2018”-ийн эрхийн төлөө өрсөлдөхгүй

Япон “FIFA-2018”-ийн эрхийн төлөө өрсөлдөхгүй
Японы улсын хөлбөмбөгийн холбооноос 2018 оны ДАШТ-ийг зохион байгуулах өрсөлдөөнд оролцохоо больсон тухайгаа мэдэгджээ. Харин тэд 2022 оны дэлхийн аваргыг нутагтаа зохион явуулахын төлөө бүхий л хүчээ дайчлах гэнэ. Энэ талаар Японы хөлбөмбөгийн холбооны тэргүүн ноён Мотаки Инукай “Хочи” сонинд өгсөн ярилцлагадаа дурдсан байна. Өнгөрөгч өдрүүдэд ноён Мотаки Инукай Олон улсын хөлбөмбөгийн холбооны төв байрлах Цюрих хотноо ажлын айлчлал хийх үеэрээ FIFA буюу Олон улсын хөлбөмбөгийн холбооны тэргүүн ноён Сепп Блаттертай уулзсан бөгөөд 2022 оны ДАШТ-ийг Ази тивд зохион явуулах хүсэлт албан ёсоор тавьсан байна. Японы хөлбөмбөгийн холбооны тэргүүн Мотаки Инукай 2018 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалагруулах тэмцээн буурал Европ тивийн аль нэг улсад зохиогдоно гэдэгт баттай итгэж байгаа бөгөөд дэмий зүйлд хүч хаяхгүй байхаар шийдсэн гэнэ. 2018 он болон 2022 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг өөрийн улсдаа зохион явуулах хүсэлтийг Англи, Австрали, ОХУ, АНУ болон Бельги, Голланд,  Испани, Португал улсууд хамтран гаргаад байгаа билээ. Эдгээр улсууд дээр Ази тивийн Өмнөд Солонгос, Катар болон арлын Япон улсууд нэмэгдэн өрсөлдөх юм.
"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж