“Юта Жазз”-ын довтлогч, ОХУ-ын легионер Андрей Криленко “ЛА Лейкерс”-ийн эсрэг хийх хоёр дахь цуврал тоглолтод оролцоно гэж мэдэгдэж байсан ч түүнд гэмтлээ эдгээж амрахад дахиад хэдэн өдөр хэрэгтэй бололтой. Зүүн хөлийнхөө булчинг гэмтээсэн Криленко гуравдугаар сарын 12-ноос хойш талбай дээр бүтэн тоглоогүй өдийг хүрсэн юм. Одоогийн байдлаар түүнийг талбай дээрээ хийх гурав дахь цувралд эргэн ирэх тухай таамаглаж байна.
Score Studio