
Харин үерт хохирсон иргэд энэ татварыг төлөхгүй юм байна. Хатагтай Гиллард хэлэхдээ “Бид өнөөдөр хийж болох зүйлээ маргааш болгон хойш тавьж болохгүй” гэж хэлжээ. Шинэ татвар авах хувийг ч янз бүрээр тайлбарлаж бас олон талын шүүмж гарч байгаа юм. Зарим эх сурвалжийн мэдээлснээр бол жилдээ 50 мянгаас 100 мянга хүртэл австрали долларын орлоготой иргэдээс 0.5 хувийн татвар авах бол түүнээс дээш орлоготой иргэдээс нэг хувийн татвар авах гэнэ. Энэ ойролцоогоор 1.8 тэрбум ам.долларын хөрөнгө босгоно гэж хүлээгдэж байгаа аж.
М.Наст