Өсвөрийн тамирчид хөнгөн атлетикаар өрсөлдөнө

Хуучирсан мэдээ: 2010.05.05-нд нийтлэгдсэн

Өсвөрийн тамирчид хөнгөн атлетикаар өрсөлдөнө

Монголын Хөнгөн атлетикийн холбоо 50 жилийн ойн хүрээндээ нийслэлийн Биеийн тамир спортын газартай хамтран энэ сарын 8-9-нд  өсвөр үеийнхний аварга шалгаруулах тэмцээнийг Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулахаар болжээ. Тэмцээнд 18 ба түүнээс доош насны охид, хөвгүүд оролцох боломжтойн зэрэгцээ орон нутгийн тамирчид ч нээлттэй, уртын харайлт, өндрийн харайлт, гурвын харайлт, бөөрөнцөг түлхэлт гэсэн төрлөөр зохиогдох аж. Мөн нэг тамирчин буухиа гүйлтээс бусад хоёр төрөлд орохыг зөвшөөрөх юм байна.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж