Кагава шигшээ тоглолтод оролцохгүй

Хуучирсан мэдээ: 2011.01.27-нд нийтлэгдсэн

Кагава шигшээ тоглолтод оролцохгүй

Азийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн өндөрлөх дөхөж, Шар тивийн аварга баг тодрох цаг мөч ойртсоор байна. Шигшээд өрсөлдөх хоёр багийн нэр хэдийнэ тодроод байгаа энэ мөчид “Наран улс”-ын хөгжөөн дэмжигчид нэгэн таагүй мэдээ хүлээн авлаа. Бундеслигийн “Боруссия” Дортмунд” багт шуугиулж байгаа Шинжи Кагава Австралитай хийх шигшээ тоглолтод оролцож чадахгүй болжээ. Хагас хамгаалагчийнх нь хөл хугарсан гэж Японы хөлбөмбөгийн холбоо мэдэгдсэн байна. Тэмцээний хагас шигшээд Өмнөд Солонгосын эсрэг хийсэн тоглолтод хагас хамгаалагч маань баруун хөлийнхөө өлмийний ясаа хугалсан байна. Тивийнхээ тэмцээнд дөрөв дэхээ түрүүлж, амжилт тогтоох хүсэлтэй байгаа “Цэнхэр самурайнууд”-д Кагавагийн гэмтэл хүндхэн тусч байгаа нь ойлгомжтой. Гэмтэл авснаа мэдсэн даруйдаа Кагава Герман руу буцжээ.

Өнгөрсөн оны дундуур Японы Жей лигийн “Серезо Осака” багаас Бундеслигийг зорьсон довтлох чиглэлийн хагас хамгаалагч маань энэ улиралд Германы лигт гялалзаж байгаа. Тэрбээр улирлын 17 тоглолтод найман гоол оруулж амжжээ.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж