О.Пүрэвдулам “Asian Star Model” болжээ

Хуучирсан мэдээ: 2011.01.27-нд нийтлэгдсэн

О.Пүрэвдулам “Asian Star Model” болжээ

БНСУ-ын Сөүл хотноо зургаа дахь удаагаа зохион байгуулсан “Asian model-2011” тэмцээн энэ сарын 21-нд “Merit” зочид буудалд болж өнгөрчээ. Тус тэмцээнд Солонгос, Хятад, Япон, Монгол, Филиппин, Индонез зэрэг зургаан орны шинэ залуу, шилдэг загвар өмсөгчид оролцсон байна. “Asian model-2011” тэмцээнд  загвар өмсөгч Б.Санжмятав, О.Пүрэвдулам нар эх орноо төлөөлөн оролцоод иржээ. Тус тэмцээнээс “Asian star model” хэмээх хүндтэй шагналыг загвар өмсөгч О.Пүрэвдулам хүртлээ.

Загвар өмсөгч О.Пүрэвдулам өнгөрсөн онд болсон “Asian super model” тэмцээнээс “International Freindship Face model” шагналыг хүртэж байсан бөгөөд 2004 оноос загвар өмсч эхэлсэн туршлагатай модель  нарын нэг юм.

М.Урин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж