Дрогба, Рональду нар дотуур өмдтэйгээ

Хуучирсан мэдээ: 2010.05.05-нд нийтлэгдсэн

Дрогба, Рональду нар дотуур өмдтэйгээ

Зуны олимпийн наадмаас ч илүү нэр хүндтэй FIFA-гийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ жил Өмнөд Африкт болох гэж байгаа билээ. Хөлбөмбөгийн дэлхийн аваргатай жил супер одод улс улсынхаа далбаагаар гоёх нь хэвийн үзэгдэл. Харин энэ удаад Дидье Дрогба, Криштиан Рональду нар олны анхаарлыг тун өвөрмөц байдлаар өөртөө хандуулав.
Английн “Челси” клубт хүчин зүтгэж буй Зааны ясан эрэгийн довтлогч Дрогба болон дэлхийн хамгийн үнэтэй хөлбөмбөгч болох Португалийн Криштиан Рональду нар хамтдаа Vanity Fair сэтгүүлд зургаа авахуулжээ. Гэхдээ онцлог нь улсынхаа төрийн далбааны өнгө бүхий дотуур өмдтэй. Дрогба ногоон, алтлаг шар болон цагаан өнгө хосолсон, харин Рональду улаан дотоожоор гангарсан байна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж