Инфляцийг нэг оронтой тоонд барина гэв

Хуучирсан мэдээ: 2011.01.27-нд нийтлэгдсэн

Инфляцийг нэг оронтой тоонд барина гэв

Өчигдөрхөн Дэлхийн банкнаас энэ онд инфляци 25 хувьд хүрч мэдэх нь гэсэн түгшүүрт мэдээллийг түгээсэн бол өнөөдөр Монголбанкнаас харин инфляцийг нэг оронтой тоонд барих боломж бий гэдгийг мэдэгдэж байна. Нийт ард олондоо бэлнээр тарааж буй хавтгайрсан халамжаас гадна дэлхийн эдийн засаг дахь үнийн өсөлт инфляцид нөлөөлж болохыг  үгүйсгээгүй ч хорь гаруй хувьд хүрнэ гэж бодохгүй байгаагаа Монголбанкны дэд Ерөнхийлөгч Н.Золжаргал хэллээ.  Монголбанкныхан одоогоос нэг жилийн өмнө тун бүдэг бүрхэг төсөөлөлтэй байсан бол энэ онд байдал нааштай эргэнэ гэдэгт бүрэн итгэж байгаа гэнэ. Өнгөрсөн он банк санхүүгийн салбарт хамгийн эерэг  өөрчлөлттэй жил байсныг хэвлэлийн хурлын үеэр онцлов. Мөнгөний нийлүүлэлт 62 хувиар өссөн, гадаад валютын албан нөөц хоёр тэрбумд хүрсэн, ам.долларын орох гарах урсгал миллиард төгрөг давжээ. Энэ онд зээлийн хүүг бууруулах бодлого барих боловч мөнгөний нийлүүлэлтийг 40 хувиас  хэтрүүлэхгүй юм байна. Харин бодлогын хүүг нэг оронто тоонд хүртэл бууруулах амлалтыг өгч чадахгүй гэдгээ Монголбанкныхан хэлж байлаа.

Д.Цээнэ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж