хамгаалахын тулд ээмэг зүүдэг домтой байсан гэдэг.
Харин одоо бол энэ ойлголт бараг үгүй болсон гэж хэлж болно.
Орчин үед бүсгүйчүүд маань ээмгийг өмсч буй хувцасныхаа хэв маяг, нүдний
өнгө, нүүрний хэлбэр гэх мэт олон зүйлдээ тохируулан сонгох болсон.
Үүгээр нь бүсгүйчүүдийн ааш занг тодорхойлж сонжиж болдог байна.
Дөрвөлжин ээмэг
Өмнөө тавьсан тодорхой зорилготой, түүндээ хүрэхийн тулд юу ч
хийж чаддаг, өөртөө итгэлтэй эмэгтэйчүүд ийм хэлбэрийн ээмгийг сонгодог.
Тэд орчин тойрныхоо хүмүүсийн үнэнч шударга, эрс шулуун зан чанарыг
илүү үнэлдэг. Өөрөө ч ийм байхыг хүсдэг байна.
Шовх өнцөгтэй ээмэг
Зоригтой шийдэмгий бүсгүйчүүд шовх өнцөгтэй ээмэг сонгож авдаг
байна. Хэрэв энэ нь улаан, улбар шар, маргадын өнгөтэй шигтгээтэй бол
тэр бүсгүй хээнцэр, янз бүрийн юм сонирхдог, олон хүмүүсийн дунд байх
дуртай, ганцаараа удаан хугацаагаар байж чаддаггүй нэгэн аж. Тэдний
хувьд хамгийн аймшигтай зүйл нь уйтгар гуниг байдаг. Харин олон хүнтэй
газар бужигналдаж явах нь түүний баяр баясгалан, аз жаргал болдог гэнэ.