АНУ-ын шилдэг бүжигчдийн тоглолт болно

Хуучирсан мэдээ: 2010.05.05-нд нийтлэгдсэн

АНУ-ын шилдэг бүжигчдийн тоглолт болно

АНУ-ын Чикаго хотын шилдэг орчин үеийн бүжгийн компанийн нэг “Чикаго Мүвинг” компани Монголын Урлагийн Зөвлөл, Соёлын Дээд Сургууль, АНУ-ын ЭСЯамны урилгаар Улаанбаатар хотод аялан тоглолтоо хийх гэж байна. “Чикаго Бүжиг” тоглолт нь энэ сарын 7-нд 20 цагаас АйЛОФТ Фанкшин Хаусд болох юм. Тоглолтын ерөнхий ивээн тэтгэгчээр “Ай Консепт” компани ажиллаж байгаа аж. “Чикаго Бүжиг” тоглолтод тус компанийн уран сайхны удирдагч Нана Шайнафлүг, бүжигчин Райчил Бунтинг, бүжиг дэглээч Боб Айсаны шилдэг таван бүжиг тоглогдох ба 3+1 бүжгийг Монголын Арга Билэг Этно Жааз хамтлаг хамтран тоглоно.  Мөн тус тоглолтын гэрэл дууны дизайныг АНУ-ын гэрлийн дизайнер Барри Стийл, дууны найруулагч Лүк Кэйрвалд найруулах юм.

“Чикаго Мүвинг” компани нь 1972 онд байгуулагдсан  бөгөөд өнгөрсөн 38 жилийн хугацаанд АНУ, ХБНГУ,  Бразил, Мексик зэрэг олон улсад аялан тоглолтоо зохион байгуулсан болно. “Чикаго Мүвинг” компани нь өөрийн ер бусын бүжгийн стийл, хөдөлгөөний дүрслэл, эрч хүчтэй дэлгэлтээрээ дэлхийд алдартай.

М. Анир

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж