1500 тонн цагаан будаа малчдад очно

Хуучирсан мэдээ: 2011.01.27-нд нийтлэгдсэн

1500 тонн цагаан будаа малчдад очно

Бүгд найрамдах Казахстан улсын Засгийн газраас өвөлжилт хүндэрсэн аймгийн иргэдэд 1500 тонн цагаан будаа хандивлажээ. Тусламжийн цагаан будааг Төв, Баянхонгор, Говь-Алтай, Дундговь, Өвөрхангай, Ховд, Увс зэрэг аймгуудад түгээх эхний цуваа өнөөдөр Улаанбаатар хотоос хөдөлсөн байна.  Бүгд найрамдах Казахстан Улсын Засгийн газрын тусламжийн цагаан будааг орон нутагт илгээхэд Монгол Улсын шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга  М.Энхболд, Казахстан Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд Бүрэн Эрхэт элчин сайд Орман Каримович Нурбаев нар оролцжээ.

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж