
Мөн ВР гэмтсэн цооногийн дор хэсэгт дахин цооног өрөмдөх ажилдаа орсон гэнэ. Угтуулсан шинэ цооногоор нефтийн урсгалыг явуулах гэнэ. Энэ ажилд бараг гурван сарыг зарцуулах юм байна. Энэ бүгдийн хажуугаар нефтийн гол асгарах цэгт тусгай бодисийг цацан нефтийг далайн ёроолд нь живүүлэн тэдний тархалтын хурдыг сааруулах гэнэ. Мөн цооногийн цоорхойд угласан превентор дээр дахиад нэгийг өмсгөх санал тэдэнд байгаа. Гэвч энэ арга нь цооногийн гэмтлийг дахин “сэдрээх” аюултай гэнэ.
Deepwater Horizon цамхагт дөрөвдүгээр сарын 20-нд дэлбэрэлт гарсан ба түүнээс хоёр хоногийн дараа нь нефть олборлох цамхаг живэн цооногийг гэмтээсэн юм. Үүнээс үүдэн ихээхэн хэмжээний нефть далайд хаягдан орчныг бохирдуулж байна. Асар том нефтийн толбо одоо Луизиана мужийн эргийн ойролцоо байгаа билээ. ВР компани нефтийн бохирдуулалтын бүх хариуцлагыг өөртөө аваад байна.