Жюстин Энен зодог тайллаа

Хуучирсан мэдээ: 2011.01.27-нд нийтлэгдсэн

Жюстин Энен зодог тайллаа

Цагтаа дэлхийн чансааг тэргүүлж байсан Бельгийн теннисчин Жюстин Энен дахин зодог тайлжээ. “Их дуулга”-ын долоон түрүүтэй Бельги бүсгүй маань спортын талбайдаа эргэн ирсэн ч дахин хүндхэн шийдвэр гаргахаас аргагүй байдалд хүрчээ. Учир нь түүний баруун гарын тохойны гэмтэл нь зовиуртай байгаа нь түүний тоглолтод саад болсоор байгаа гэнэ. Тэрбээр цахим хуудсандаа “Сүүлийн хэд хоног олон ч шинжилгээ хийлгэлээ. Австралийн нээлттэй тэмцээнд оролцож байхад бүр илүү зовиурлах болсон” гэсэн байна. Тэрбээр Австралийн нээлттэй тэмцээний гурав дахь шатанд Светлана Кузнецовад 6-4; 7-6 харьцаатай хожигдсоноор тэмцээнээ дуусгасан билээ.

Жюстин дэлхийн чансааг тэргүүлж байсан 2008 онд, зодог тайлах гэнэтийн шийдвэр гаргаж, олныг алмайруулж байсан билээ. Харин 20 сарын дараа эргэн ирж, Австралийн нээлттэй тэмцээний шигшээд шалгарч байсан юм. Энин 2003 онд анхны “Их дуулга”-ын түрүүгээ Францын нээлттэй тэмцээнээс авсан. Мөн 2005-2007 онд гурван жил дараалан тус тэмцээнд түрүүлж, өвөрмөц нэгэн амжилтын эзэн болсон юм. Харин U.S. Open-д 2003 болон 2007 онд, Австралийн нээлттэй тэмцээнд 2004 онд түрүүлж байжээ.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж