Ивакияма нацу башёд зодоглохгүй | News.MN

Ивакияма нацу башёд зодоглохгүй

Хуучирсан мэдээ: 2010.05.04-нд нийтлэгдсэн

Ивакияма нацу башёд зодоглохгүй

Ивакияма нацу башёд зодоглохгүй

Ирэх ням гаригт эхлэх Японы мэргэжлийн сумо бөхийн тавдугаар сарын нацу башёд маэгашира Ивакияма биеийн байдлын улмаас оролцох боломжгүй болжээ. Зүүн жигүүрийн маэгаширагийн тавд эрэмбэлэгдсэн Ивакияма өнгөрсөн сарын эхээр гэмтлийн улмаас Токио хотын эмнэлэгт үзүүлж, оношлуулсан бөгөөд Осака хотын эмэнэлэгт дахин үзлэгт хамрагдаж, нэмэлт шинжилгээ хийлгэсний эцэст эмч мэргэжилтнүүд түүнийг энэ удаад дэвжээнд гарч барилдах хэрэггүй хэмээн зөвлөсөн байна. Гэхдээ тэр эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх, мөн ямар нэг хагалаа хийлгэх шаардлагагүй гэнэ. Сакаигава дэвжээний сумоч, 34 настай Ивакияма зодог тайлах бодолгүй, харин хурдан эдгэж, дахин барилдахын тулд эмчилгээндээ анхаарна гэдгээ мэдэгджээ. Тэрбээр “Би дахин дэвжээнд гарахын тулд хичээх болно. Бие маань л чадаж байвал аль болох урт хугацаанд сумо барилдана” гэжээ.

С.ЦЭЛМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж