Гар, хөл “ургуулах” шидэт нунтаг бүтээжээ

Хуучирсан мэдээ: 2010.05.04-нд нийтлэгдсэн

Гар, хөл “ургуулах” шидэт нунтаг бүтээжээ

Шарх, гэмтлийн улмаас бэртсэн гар, хөлийг нөхөн төлжүүлж, ургуулах чадвартай “Pixie Dust” хэмээх шидэт нунтгийг өдгөө Афганистаны мөргөлдөөний үеэр шархдаж, бэртсэн цэргүүдийн эмчилгээнд ашиглаж байна. Extracellular matrix гэх гахайн давсагны коллагенээс гаргаж авсан уг бодисыг өмнө нь хүний давсгийг нөхөн төлжүүлэхэд ашигладаг байсан бөгөөд өдгөө энэ бодисыг сайжруулж, хүний тайрсан, тасарсан гар хөлийн мөчийг ургуулахад ашиглах болжээ. Гахайн давсагны энэ өвөрмөц, ер бусын чанар чухам ямар учраас ийм шидтэй болохыг эрдэмтэд яг таг тогтоогоогүй боловч бие махбодийн суурь эд эсийг цуглуулан нэгтгэж, шинэ эд эс бий болгоход нөлөөлдөг гэж үзэж байгаа юм. Одоогийн байдлаар энэхүү шидэт бодисыг цөөн тохиолдолд ашиглаж байгаа ч Пентагон энэ төрлийн судалгаанд харамгүй хөрөнгө зарцуулж байгаа учир хэсэг хугацааны дараа өргөн хэрэглэгдэхийг үгүйсгэх аргагүй юм.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж