Хєхний даруулгаар чимэглэсэн хайс Шинэ Зеландад байдаг

Хуучирсан мэдээ: 2010.05.04-нд нийтлэгдсэн

Хєхний даруулгаар чимэглэсэн хайс Шинэ Зеландад байдаг

"Cardrona Bra
Fence" нэртэй энэ хайс Шинэ Зеландын Central Otago-д оршдог. Central
Otago-д ирсэн аялагч жуулчдын анхаарлыг хамгийн их татдаг энэ хайс
анхандаа хєдєєгийн энгийн л нэг хашаа байсан ч vvгээр зорчигчид хєхний
даруулгаа єлгєж эхэлснээр зуу зуун ширхэг хєхний даруулгатай хайс
гэдгээрээ алдаршиж эхэлсэн байна. 1999 оны 12-р сард замын дагуу байрлах
энэ хашаанд дєрвєн эмэгтэй хєхний даруулгаа єлгєснєєр энэ хашааны тvvх
эхэлсэн гэнэ. Яагаад энд хєхний даруулгаа єлгєх болсон тухай тодорхой
шалтгааныг хэн ч мэдэхгvй ч нутгийн газар эзэмшигчид хашааны хєхний
даруулганы тоог нэмэх болсоор 2-р сарын сvvл гэхэд 60 гаран хєхний
даруулгатай болсон ч нэг л єдєр тэнд байсан бvх хєхний даруулганууд ор
сураггvй алга болсон байна. Нутгийн хэвлэлд энэ талаарх мэдээ
нийтлэгдсэнээр Шинэ Зеланд даяар "Cardrona Bra Fence" хашааны тухай
мэдээ хоромхон зуурт тархаж, тэнд дахин хєхний даруулганууд єлгєгдєж
эхлэх болсоор 2000 оны 10-р сар гэхэд тоо ширхэг нь 200-д хvрсэн юм.
Гэвч дахиад л хашаанд єлгєєтэй байсан хєхний даруулганууд алга болсон нь
хашааны тухай мэдээллийг бvр ч єргєн хvрээтэй тархахад хvргэж, хэвлэл
мэдээллийн хэрэгслээр харь холын Европ тивд хvртэл дуулдсанаар хашаан
дээрх хєхний даруулганууд дахин vзэгдэж эхлэх болсон тєдийгvй 2006 оны
эхээр 800-д хvрчээ. 2006 оны 4-р сард нутгийн зєвлєл энэ хашааг замын
хєдєлгєєний хувьд аюултай мєн харахад vзэмжгvй гэсэн шалтгаанаар нvvлгэн
шилжvvлэх шийдвэр гаргасан юм. Энэхvv нvvлгэн шилжvvлэлтийн vеэр хєхний
даруулганы тоог гаргаж, дэлхийн хамгийн урт буюу 7400 ширхэг хєхний
даруулгаас бvрдсэн гинжийг хийсэн байна.
Үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж