
Жүжигчин Бархүү дуучин болоод багагүй хугацаа өнгөрч байна. Түүний хоёр дахь шинэ клип телевизүүдээр цацагдаж эхэлжээ. Бархүү “Car’s Music” хэмээх дуугаа “Negun” студид бичүүлсэн бөгөөд уг дууны үгийг Оки зохиожээ. Харин түүний эхнэр алаг нүдэн Одноо нөхрийнхөө уран бүтээлийг дэмжиж, байнга тусалдаг гэнэ. Бархүүгийн хувьд тэрбээр анхны бие даасан цомгийнхоо ажилд орсон бөгөөд ирэх зун гэхэд сонсогчдын гарт хүрэх юм байна. Бархүү цомгийн бичлэгээ “New Star” студид хийлгэж байгаа юм.
М.Анир