
Леброн Жеймс “Үнэ цэнэтэй тоглогчийн шагнал хүртэнэ гэдэг үнэхээр нэр төрийн хэрэг. Аваргын цомын төлөө өрсөлдөж байгаа энэ үед ийм эрхэм шагнал хүртсэн учир бүхнийг тэнцвэржүүлэх хэрэгтэй. Би өөрийн хийх ёстой ажлаа сайн хийх гэж л хичээдэг” гэжээ. “Кавалиэрс”-ийн хамт нэг бус удаа лигийн аваргын цомд тун ч ойрхон очиж байсан Жеймс энэ улиралд нэг тоглолтод дунджаар 30 оноо, 7,3 удаагийн самбараас бөмбөг авалт, 8,6 удаагийн оновчтой дамжуулалт гүйцэтгэж байна. Түүнчлэн энэ улиралд Кливлэнд 61 ялалт байгуулж, плей-оффт шалгарсан билээ.
Тэрбээр ийнхүү хоёр жил дараалан лигийн MVP-гээр тодорч байсан домогт Майкл Жордан, Уилт Чамберлейн, Мэжик Жонсон нарын амжилтын давтаж, түүхэн дэх 10 дахь тоглогч болж байна.
С.Цэлмэг