Хэвлэлийг төрийн мэдэлд аван түүгээрээ хүмүүсийг төөрөгдүүлж байна гэж Путиныг тэд буруутгалаа. Мөн Оросын ерөнхий сайд “үндэсний бахархлыг” хэт хөөрөгддөг ба тэрслүү үзэлтэн, чөлөөт сэтгэгч нарыг мөшгөн дарамтлахыг дэмждэг гэжээ.
“Түүний бодлогод эргэлзээтэй хандсан хүн бүр үхлийн аюултай тулгардаг” гэж хүний эрхийн төлөө тэмцэгчид Кадыровыг дүгнэсэн байна. Жагсаалтыг зохион байгуулагчид Кадыровыг шүүмжилсэн Наталья Эстемирова ба Анна Политковская хоёрын жишээг татлаа. Тэр хоёрын алуурчдыг өнөө хүртэл олоогүй бөгөөд шийтгээгүй байна. Чеченьд ажиллаж байгаа сэтгүүлчид Кадыровыг магтан түүний алхам бүрийг дэмжин хөөрөгдөх нөхцлийг Кадыров бий болгосон гэнэ.
Путина, Кадыров хоёроос гадна уг жагсаалтад “Талибан” хөдөлгөөний лидер мулла Омар, Белорусийн ерөнхийлөгч Александр Лукашенко, Италийн мафи, Хятадын дарга Ху Жиньтао, Мексикийн хар тамхины картель, Казахстаны ерөнхийлөгч Нурсултан Назарбаев болон бусад хүмүүс ба байгууллагууд оржээ.