
Түүний ууртай, огцом зангийн талаар Oprah-гийн асуусан асуултад тэрбээр “Уурласан үед өөрийгөө захирах үнэхээр хэцүү байдаг. Харин уурлаж, хэн нэгнийг гомдоосныхоо дараа маш их шаналж, гэмшдэг. Бас ичдэг. Би тэдэнд юу хийчих вэ гэж өөрөөсөө асуудаг” хэмээн яриад сэтгэл хөдлөлөө барьж дийлэлгүй нулимс унагасан байна.
Ийнхүү Oprah Winfrey ууртай ширүүн зан бараг имиж нь болоод байсан Naomi Campbell-ийн сэтгэлийн утсыг хөндөж, сэтгэл дотор нь нуугдаж байсан асар их шаналал, гэмшлийг уудлан гаргаж, өрөвч сайхан сэтгэлтэй Naomi-ыг үзэгч, фэнүүдэд нь нээн харуулж чаджээ.
Н.Наран