Германы Бундеслигийн гол төлөөлөгчдийн нэг “Шальке 04” багийн довтлогч Кевин Кураньи сарын дараа эхлэх FIFA-гийн 19 дэх удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохооргүй болжээ. Учир нь Германы шигшээ багийн дасгалжуулагч Йохим Лёв түүнийг багийнхаа бүрэлдэхүүнд авахгүй гэдгээ олон нийтийн өмнө мэдэгдсэн байна. Энэ улиралд Кураньи форм сайтай байж, 18 гоол оруулсан бөгөөд түүнийг шигшээ багийн бүрэлдэхүүнд багтана гэдэгт бараг хүн бүр итгэлтэй байсан юм. Дашрамд сануулахад, шигшээ багийн дасгалжуулагчид дэлхийн аваргад оролцох багийн бүрэлдэхүүнийг энэ долоо хоногийн сүүлээр зарлах учиртай.
“Германы машинууд”-ын дасгалжуулагч Лёв өчигдөр болсон хэвлэлийн бага хурлын үеэр “Бэлтгэл сургуулилтыг удаан хугацаанд ажигласны дүнд бид дэлхийн аваргад оролцох шигшээ багийг бүрдүүлэхдээ тактикийн хувьд ч тэр, хувь хүний талаас ч тэр чухалчилж үзэх ёстой гэсэн дүгнэлтэд хүрсэн. Би үүнийг Кураньид онцгойлон ил тод байдлаар анхааруулж байна” гэжээ.
Эх орныхоо төлөө 52 тоглолтод оролцсон Кураньи 2008 оны аравдугаар сард дэлхийн аваргын сонгон шалгаруулалтад ОХУ-ын багийн эсрэг хийх тоглолтод шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаагүй учир ихэд уурлаж, шигшээ багийг орхин явснаас хойш дахин Германы шигшээ багийн хамт талбайд гараагүй юм. Харин Лёв дахин түүнийг сонгохгүй хэмээн ам гарсан боловч өнгөрсөн сард дээрх явдлыг мартаж, харьцангуй зөөлөрсөн байдалтайгаар Кураньиг төлөвлөгөөндөө багтаах эсэх талаар бодож байгаа тухайгаа ярьж байжээ. Гэвч эцсийн дүнд Кураньигийн зан байдал, зүй бус авирын улмаас түүнийг багтаа оруулж чадахгүй гэдгээ илэрхийлсэн байна.
Герман пүрэв гаригт шигшээ багт багтсан тамирчдаа бүрэн хэмжээгээр зарлах бөгөөд Лёвын сонголтод “Баейрн Мюнхен”-ий Мирослав Клозе, Марио Гомез, “Баейрн Леверкусен”-ий Стефан Кёсслинг, “Штутгарт”-ын Какау нарын шилдэг довтлогчид бий. Харин шигшээ багийнхан Италид бэлтгэл хийсний дараа дэлхийн аваргад оролцох 23 тамирчны нэрс тодорхой болох учиртай.
Кураньигийн хувьд дасгалжуулагч Лёвын шийдвэрийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлээд шигшээ багтаа амжилт хүсчээ. Тэрбээр “Би энэ улиралд өөрийн чадах бүхнээ гаргасан. Харамсалтай нь хангалттай байсангүй. Гэхдээ энэ бол шигшээ багийн дасгалжуулагчийн шийдвэр. Тиймээс би энэ шийдвэрийг хүндэтгэж, хүлээн зөвшөөрч байна” гэжээ.
С.Цэлмэг