
Холливудын халамжтай ээжүүдийн нэг болох жүжигчин Katie Holmes АНУ-ын 35 дахь ерөнхийлөгч Kennedy-гийн гэр бүлд багтах болжээ. Өдгөө 31 настай жүжигчин бүсгүй найман хэсэг бүхий драм кинонд ноён ерөнхийлөгчийн хайрт эхнэр, загварлаг тэргүүн хатагтай Jacqueline Kennedy-гийн дүрийг бүтээх гэнэ. Ирэх жилээс эхлэн History Channel сувгаар цацагдах “The Kennedys” нэртэй кинонд Katie Holmes-ын нөхөр буюу ерөнхийлөгч John F. Kennedy-гийн дүрд жүжигчин Greg Kinnear тоглох аж.
С.Цэлмэг