Малайзын GP тасалбарын үнээ бууруулна

Хуучирсан мэдээ: 2010.04.07-нд нийтлэгдсэн

Малайзын GP тасалбарын үнээ бууруулна

Мото спортын “Формула-1” ангиллын Сепанг хотноо зохиогддог Малайзын гран-при уралдааныг үзэх тасалбарын үнийг бууруулах болсон талаар зохион байгуулагчид нь мэдэгдлээ. Өнгөрөгч ням гаригт болсон Малайзын гран-при уралдаанд Себастьян Веттель тэргүүлж, Марк Уэббер удаалсан бөгөөд энэхүү сонирхолтой уралдааныг 98 мянга гаруй спорт сонирхогчид үзэж сонирхжээ. Гэтэл уралдаан зохион байгуулагддаг “Sepang International Circuit” нь 130 мянган хүний багтаамжтай юм. “Ирэх жилээс эхлэн бид шинэ төлөвлөгөөний дагуу тасалбарын үнэд анхаарч ажиллана. Малайзын гран-при уралдааныг илүү олон хүнд үзүүлж, харуулж, сурталчлахын зэрэгцээ илүү хүртээмжтэй болгох цаг нь болсон гэж бодож байна” Разлан Разали ярьжээ. Засгийн газрын эзэмшилд байдаг Сепанг хотын уралдааны талбар нь нийслэл Куала-Лумпур хотоос 85 км-ийн зайд оршдог юм.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж