”Төрсөн нутгийн шороо-алт” урлагийн тоглолт болов | News.MN

”Төрсөн нутгийн шороо-алт” урлагийн тоглолт болов

Хуучирсан мэдээ: 2010.02.21-нд нийтлэгдсэн

”Төрсөн нутгийн шороо-алт” урлагийн тоглолт болов

Ерөнхийлөгч Нурсултан Абишевич Назарбаев тэргүүтэй “Дэлхийн казахуудын холбоо”-той  хамтран "ТӨРСӨН НУТГИЙН ШОРОО-АЛТ" урлагын тоглолтыг энэ сарын 18-нд 17 цагт Алматы хотын  КАЗАХ КОНЦЕРТ театрийн их танхимд зохион байгуулж нийт 1000 гаруй хүн үзэж сонирхжээ. Энэхүү арга хэмжээнд оролцсон  нутаг нэгт ахан дүүс, казахын ард түмэнд хандан Элчин сайд Х.Аюурзана, “Дэлхийн Казахуудын холбоо”-ны дэд тэргүүн Талгат Мамашев, доктор К.Зардыхан нар мэндчилгээ дэвшүүлж, Монголын урлаг, соёлын одууд Монгол Улсын ардын жүжигчин Э.Хавлаш, ард түмний гавьяат жүжигчин Д.Түвшинбаяр, МУСТА Баделхан, Гүлжамила, дуу бүжгийн ОРД  хамтлаг, Хасан Галиевийн нэрэмжит уралдааны тэргүүн байрын шагналт, тэргүүний уран сайханч дуучин Д.Алтангүль нар уран бүтээлээ хүргэж үзэгчдийн талархал хүртэв.

Монгол, Казахстаны ард түмнүүд эсгий туургатны соёл иргэншил, түүхэн уламжлалыг өвлөж яваа олон зуун жилийн уламжлалт хэлхээ холбоотой ард түмэн билээ.  Хоёр орны ард түмний  энэхүү харилцааг цаг үеийн шинэ нөхцөл байдалд өргөжүүлэн хөгжүүлэх, залгамж хойч үедээ өвлүүлэн үлдээх ажлын хүрээнд энэхүү арга хэмжээ зохион байгуулагдав.

Энэхүү арга хэмжээг Баян-Өлгий аймаг байгуулагдсны 70 жилийн ойд зориулан зохион байгуулсан болно. Тоглолтын дараагаар элчин сайд Х.Аюурзана Казахстаны төв телевиз “Хабар”, Үндэсний радиод Монгол, Казахстаны харилцаа болон энэхүү арга хэмжээний талаар ярилцлага өгөв. Монгол үндэстний уламжлалт Цагаан сарын баяр Төмөр цагаан бар жилийн шинийн  тавны өдөр  зохион байгуулагдсан энэхүү арга хэмжээ ирсэн зочдод өндөр сэтгэгдэл төрүүллээ хэмээн Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж