Бельгийн теннисчин Жюстин Энень талбайн теннисний спортод эргэн ирснээс хойш анхныхаа түрүүг авлаа. Тэрбээр өчигдөр Штутгартын гран-при тэмцээний финалд Австралийн Сэм Стосурыг 6-4; 2-6; 6-1 харьцаатай хожсоноор WTA-ын цуврал тэмцээнд түрүүлсэн байна. 18 сарын хугацаанд их спортоосоо хөндий байсны эцэст өнгөрөгч нэгдпүгээр сард эргэн ирсэн Энень өмнө нь 2007 оны Штутгартын тэмцээнээс аваргын цом хүртэж байсан юм. Тэрбээр тэмцээний дараа “Сэтгэл маш их хөдөлж байна. Би дахин энд эргэж ирнэ гэж төсөөлж ч байгаагүй. Энэ долоо хоног миний хувьд гайхалтай байлаа. Дараа жилийн тэмцээнээс дахин түрүү авахаар хичээх болно” гэжээ.
С.Цэлмэг