Өчигдөр болж өнгөрсөн Испанийн MotoGP уралдаанд Испанийн мотоцикльчин Хорхе Лорензо хамгийн сүүлийн тойрогт нутаг нэгт өрсөлдөгч Дэни Педрозаг гүйцэж түрүүлснээр улирлын анхны түрүүгээ авчээ. Шинэ улирлын анхны гараа болох Катарын MotoGP-д түрүүлсэн өнгөрсөн жилийн аварга Валентино Росси гуравдугаарт хурдалсан боловч дэлхийн аваргын жагсаалтын тэргүүн байраа “Yamaha” багийн анд Лорензод алдлаа. Италийн шилдэг тамирчин Росси дөрөвдүгээр байраас хоёр хүртэл хурдалсан боловч зургаан тойрог дутуу байхад Лорензод гүйцэгдсэнээр гуравдугаарт барианд орсон байна. Харин тэргүүн эгнээнээс гарч уралдсан “Honda”-гийн Педроза уралдааны эхнээс л тэргүүлж байсан боловч эцсийн мөчид тэргүүллээ алджээ. Уралдааны дараа Лорензо “Миний хувьд хамгийн гайхамшигтай ялалт байлаа” гэжээ.
Испанийн гараанд “Ducati”-гийн тамирчин АНУ-ын Ники Хейден дөрөвт, харин түүний араас Австралийн Кейси Стонер, Италийн Андреа Довизиосо нар удаалсан байна.
Мөн өчигдөр Испанийн гарааны Moto2 ангилалд Испанийн тамирчин Тони Элияс түрүүлж, түүний хамт Шоя Томизава, Томас Лути нар шагналын тавцанд гарсан бол 125сс ангилалд мөн испани эр Пол Эспаргаро тэргүүлжээ.

С.Цэлмэг