Мино Мянгабаяртай “найзлах”-ыг хүсчээ

Хуучирсан мэдээ: 2010.05.03-нд нийтлэгдсэн

Мино Мянгабаяртай “найзлах”-ыг хүсчээ

“Sound Of Kiss” хамтлагийн экс дуучин Мино алтны магнат Мянганбаяртай найзлахыг хүсчээ. Хамтлагийнхаа бүсгүйчүүд дундаа нуруулаг, хамгийн царайлагт ордог Мино найзыгаа хараад битүүхэн атаархсан бололтой. Түүний найз бүсгүй Мянганбаяртай амраглаж байр авахуулсан болохоор тэр гэнэ. Мино ч найзаасаа юугаар дутах вэ гэсэндээ Мянганбаяр луу “Мянганбаяр ах аа, би тантай найзлахыг хүсч байна” гэсэн утгатай мессеж илгээсэн байна. Түүний энэ үйлдлийг мэдсэн найзууд нь түүнтэй найзлахаа больж, тэр ч бүү хэл хамтлагаасаа хөөсөн нь ийм учиртай гэнэ. “Хайрлаж болох уу” кинонд тоглож, дуучин Ариунаагийн клип, гоо сайхны бүтээгдэхүүний реклам зэрэгт тоглож бага зэрэг олны хараанд өртсөн Миногийн Мянгаатай найзлах хүсэл талаар болж, харин ч эсрэгээсээ найз нөхөдгүй болсон сурагтай.

М.Анир

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж