Хvний араг яс хvчирхийллийг таслан зогсоох санааны илэрхийлэл болжээ

Хуучирсан мэдээ: 2010.05.03-нд нийтлэгдсэн

Хvний араг яс хvчирхийллийг таслан зогсоох санааны илэрхийлэл болжээ

Швейцарт тєрж,
Чикагод ажиллаж амьдардаг байсан фото зурагчин Francois Robert гэгч
эрхэм єєрийн бvтээсэн зар сурталчилгааны ажлуудаараа алдаршсан нэгэн.
Тэрбээр хvний араг ясыг хvчирхийллийн эсрэг урлагийн тєслийн vндсэн
хэрэглvvр болгон ашигласан байна. 1990-ээд оны дундуур Francois Robert
студидээ хэдэн тавилга худалдаж авахаар Мичиганы хєдєєгийн нэгэн
дуудлага худалдаанд оролцож, 50 доллараар гурван шvvгээ худалдаж авсан
нь тvvний энэхvv шинэ, сонирхолтой санааны vндэс болжээ. Тvvний авсан
гурван шvvгээний нэгэнд сургалтын журмаар ашиглаж байсан бололтой бvрэн
бvтэн араг яс байсан гэнэ. Гэхдээ тэр энэ санаагаа олтлоо нилээд
хугацааг єнгєрvvлжээ. Яс vргэлж л миний сонирхлыг татаж байсан хэмээн
єгvvлэх Robert-ын уран бvтээлийн багцад цєлєєс олсон амьтны гавлын яс
багтсан бvтээлvvд байсан байна. Хvний араг ясаар юу хийж болохыг бодож
олсон Robert 206 ширхэг салангид, жинхэнэ хvний ясыг олсныхоо дараа
тэдгээр яснуудаа утга учир илэрхийлсэн дvрс тэмдэг болгон єрж эмхлvvлэх
гэж олон цагийг зарцуулсны эцэст тvvний "Stop the Violence" хэмээн
нэрлэсэн бvтээл бий болсон юм. Тvvний энэ бvтээлийн зураг бvрийг авахад
тус бvр бvхэл бvтэн нэг єдрийг зарцуулагдсан гэх бєгєєд энэ бvтээлээ
хийх гэж 2008 оны турш євдєг дээрээ сууж байлаа хэмээн уран бvтээлч нь
єєрєє дурсан єгvvлжээ.
Үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж