Судалгаатай Саакашвили санал нийлэхгүй

Хуучирсан мэдээ: 2010.05.03-нд нийтлэгдсэн

Судалгаатай Саакашвили санал нийлэхгүй

Жил бүр олон улсын хүний эрхийн Freedom House байгууллагаас гаргадаг судалгаанд Гүрж 196 орноос 126 дугаар бичигдэн дахиад л хагас чөлөөт хэвлэлтэй орон болсон юм. Гүржийн ерөнхийлөгч Михаил Саакашвили Лос-Анжелес хотноо болсон Милкены институтын даяарчлалын жил тутмын бага хурал дээр тийм үнэлгээг эрс үгүйсгэнэ гэжээ. “Эрх чөлөө” радио станцын удирдлага Жефри Гедминтай ярилцахдаа Саакашвили, “Хэвлэлийн эрх чөлөөний хувьд тэр нь огт дэмийрэл. Ийм буруутгалыг гэнэн гадаадынханд зориулан хийж байна. Ийм бүтээл тайнай станцад хүртэл сайн зарагдах бараа… Гүржид Засгийн газарт сайн ханддаг телевиз ч бий, тэдний эсрэг телевиз ч бий… Хэвлэгддэг мэдээлийн хэрэгслийн 95 хувь нь Засгийн газрын эсрэг байгаа. Гүржид бүхнийг ярьдаг. Хориотой сэдэв үгүй” гэжээ.

“Батумелеби” сонины ерөнхий редактор Этер Турадзе “Америкийн дуу хоолой” станцад ярилцлага өгөхдөө, өөрийн сонины туршлагаас харахад ерөнхийлөгчтөй санал нэг биш гэв. “Гүржийн хуулинд хэвлэлийн талаар либерал заалтууд бий ч түүнийг хэн ч мөрддөггүй, ашиг үгүй. Өөрийн ажилтнуудад тохиолдсон хэргээс үзвэл тусгай албаны зүгээс тэдэнд үзүүлэх шахалт аймаар байгаа. Тийм маягаар өнгөрсөн жилд тусгай албаныхан манай сэтгүүлчдийг эслүүлэхээр оролдсон” гэж тэр ярьжээ.

“Батумелеби” тэр даруйдаа ерөнхийлөгчийн захиргаа ба хууль хяналтын байгууллагууд ийм маягаар манай сонины редакцийн бие даасан чөлөөт байдалд халдлаа гэж мэдэгдсэн юм. Уг хэргийг мөрдөхөд дөрвөн сарыг зарсан ба одоо ямар төвшинд явааг мэдэхгүй байна. Гэхдээ Гүржид үнэнийг бичиж болох авч тэр нь хэцүү хэмээн Этер Турадзе хэлсэн байлаа.

Тэмдэглэхэд, хуучин Зөвлөлтийн орон зайд Балтийн орнуудаас бусад нутагт чөлөөт хэвлэл хунигдсан гээд Украин, Гүрж хоёрыг “хагас чөлөөт” хэвлэлтэй гэсэн байлаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж