Өнгөрөгч долоо хоногийн спортын хамгийн томд тооцогдох үйл явдлын тоонд Мэргэжлийн боксын өнөө цагийн нүүр царай болсон тулаанч Флойд Мэйвэтэр түүний нутаг нэгт Шэйн Мойсли нарын тулаан багтаж байлаа. Зугаа цэнгэл, мөрийтөй тоглоомын төв гэж нэрлэгддэг АНУ-ын Невада мужийн Лас Вегас хотын алдарт МЖМ гранд цогцолборт болсон гайхалтай тулааныг ордонд азтай 15.117 хүн үзсэнээс гадна 28 улсын шилдэг телевизүүд шууд дамжуулан манай бөмбөрцөгийн өнцөг булан бүрт зуу, зуун сая спорт сонирхогч цэнхэр дэлгэцээрээ шимтэн үзсэн юм.
Мэргэжлийн боксын рингэнд нэг ч ялагдаагүй Флойд Мэйвэтэр Жуйнорыг энэ тулаанд ялах магадлал 80 хувь гэж мэргэжилтнүүд тоглолтын өмнө үзэж байлаа.Тоглолтын өмнө Нэгдсэн улсын төрийн дууллыг залуу од Крис Браун дуулж, МЖМ-д цугласан олныг баясгажээ.Тулааны эхний үеэс л “Сайхан залуу” Флойд өөрийн хүчтэй нударганы амтыг өрсөлдөгч Шэйн Мойслид хангалттай мэдрүүлсэн.Хурд техник эр зориг бүхий л зүйл Мэйвэтэрийн талд байсан, Шэйн Мойслийн хувьд хамгаалж сөрөг довтолгоо хийхээс хэтэрсэнгүй.Гэхдээ л тулаан 12 раунд үргэлжилж үзэгчдийг уйдаагаагүй юм.Эцсийн дүнг таахад тийм ч хэцүү байсангүй.119:109 харьцаатай Флойдыг ялсан гэж хоёр шүүгч, 118:110 харьцаатай нэг шүүгч үзснээр”Сайхан залуу” ялагдаагүй хэвээр үлдлээ.
Флойд Мэйвэтэр тоглолтын туршид 208 цохилт оновчтой болгосон бол Шэйн Мойли 92 цохилтыг л оновчтой болгосон байна.41 дэх ялалтаа байгуулсан Флойд Мэйвэтэр 22.5 сая ам.долларыг өөрийн болгожээ.Тэрээр 14 жилийн өмнө эхний ялалтаа байгуулан 2500 ам.долларын шагнал авч байсан байна.Флойд Мэйвэтэрт ялагдсан Шэйн Мойсли долоон сая ам.долларын эзэн болсон нь ямар нэр хүндтэй тулаан болсныг гэрчлэх биз ээ.Одоо хүн бүр л “Пак Мэн” хочит Мэнни Пакьояа, “Сайхан залуу” Флойд Мэйвэтэр нарын тулааныг хүлээж байна.Филиппиний парламентын сонгуульд өрсөлдөж байгаа Пак Мэн тулаан болох үеэр ажлаа түр орхин,өөрийн хамгийн хүчтэй өрсөлдөгчийнхөө тулааныг шимтэн үзсэн байна.
Score studio.