Хуучирсан мэдээ: 2010.05.03-нд нийтлэгдсэн

Энин эргэн ирлээ

Германы Штутгарт хотноо болсон “Porsche Grand Prix” тэмцээний шигшээ тоглолтод тунаж үлдсэн Бельгийн Жастин Энин, Саманта Стосуртай 3 сет тоглосны эцэст их спортоосоо хэсэг завсарласны дараах анхны түрүүгээ хүртлээ. Энэхүү ялалт нь гурван долоо хоногийн дараа эхлэх гэж байгаа Францын нээлттэй тэмцээний өмнөх томоохон бэлтгэл, урам зориг өгсөн үйл явдал болж байгаа юм. Их дуулгад долоонудаа тэргүүлж байсан Энин дөрвийг нь энэхүү Роланд Гарросоос хүртэж байсан билээ. 18 сарын турш теннисээсхөндийрөөд байсан Энин Австралийн теннисчин Стосуртай гурван сет тоглож, 6-4, 2-6, 6-1-ийн харьцаатай хожин, тэмцээний дараа “Поорш” спорт загварын шинэхэн машинаа унан харьжээ. 2007 онд мөн энэ тэмцээнд Бельги бүсгүй түрүүлж байсан бол Стосур шороон талбай дээрх 11 дэх цуврал хожлоо авч шигшээд үлдээд байсан юм. Стосур хоёр дахь сетийг өөрийн болгож чадсан ч шийдвэрлэх сэтэд Энин сайн тоглосноор хожил авсан байна. Ингэснээр Энины чансаа дээшээ ахиж эхний 20-р байрлуу орж ирэх болж байгаа юм. Шигшээд үлдсэн гэдгээрээ Стосур ч наймдугаар байранд дэвших болж байна.

Score studio.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж