
Тэрхүү амиа хорлогч эмэгтэй нууц байранд хоргодож байхдаа Дотодедова буудалд тэсэлсэнтэй адил хэмжээний тэсрэх бөмбөг бэлдсэн байсан бөгөөд шинэ жилийн баярын үеэр олон нийтийн дунд дэлбэлэхээр зэхэж байсан бололтой. Харин аз болоход тэсрэх бодисыг удирдах ёстой байсан гар утсанд нь зар сурталчигааны мессеж ирснээс болж цагаасаа өмнө бөмбөг нь дэлбэрсэн гэнэ. Ингээд алан хядлага төлөвлөж байсан амиа хорлогч эмэгтэй амь үрэгдсэн байна.
М.Наст