Одоогоос
800 жилийн тэртээ эзэн Богд Чингис хаан Их Монгол Улсаа байгуулж,
үндэсний босоо бичгийг төрийн бичиг болгон таалан соёрхохдоо "Босоо
бичгийг хэзээ ч бүү халж, устга. Устгасан хүн ял зэмд унах ёстой" гэсэн
санааг ийнхүү нэгэнтээ тунхаглажээ.

Гэтэл өнөөдөр нэгдсэн Монгол
Монгол Улсынхаа 800 жилийн ойг тэмдэглэж, эзэн Чингис хааныхаа голомтыг
сахиж буй Монгол Улс энэ гэрээсийг нь хэр биелүүлж байна вэ?
800
жилийн их ой хэмээн бүтэн жилийн турш сүр дуулиан болсон ч үндэснийхээ
бичгийн талаар ганц ч үг ганхийсэнгүй.
Монголчууд
яагаад босоо бичгээ халсан бэ. Феодалын үеийн хоцрогдсон бичиг, гадаад
нэр томьёог тэмдэглэхэд хүндрэлтэй, бичлэг, дуудлага зөрүүтэй гэх мэт
шалтаг нь тухайн үед үндэсний бичгээ халах шалтгаан болжээ. Энэ
шалтгаан хангалтгүй юм. Учир нь бичлэг, дуудлага зөрүүтэй байх нь
дэлхийн сонгодог хэлний дүр төрх аж. Тухайлбал, англи хэл л гэхэд мөн л
ийм зөрүүтэй хэрнэ дэлхий нийтийн хэл болж байна.