Хаврын шинэхэн өнгүүд

Хуучирсан мэдээ: 2010.05.03-нд нийтлэгдсэн

Хаврын шинэхэн өнгүүд

Шунхан улаан
Улаан өнгө энэ хавар бүсгүй таны хувцасны шүүгээнд заавал байх ёстой өнгө шүү. Өдрийн цагт энэ гал өнгийн хувцсыг үргэлж ултай, ньютрал өнгийн сандаал, бүс, цүнх зэрэгтэй хослуулан өмсвөл зохимжтой. Харин үдэш гарахдаа дэгжин өндөр өсгийт, гялгар хар бүстэй хослуулвал дэгжин харагдана.

“Нүцгэн” ягаан
Энэ ультра-феминин өнгө өдөр, үдшийн аль алинд ч таныг хамгийн энхрий ялдам бүсгүй харагдуулах болно. Энэ өнгө ямар ч арьсны өнгөтэй хүнд гайхалтай сайхан зохидог гэдгийг стилистүүд онцолж байна.

Нимбэгний шар
Нүд эрхгүй булаах энэ онцгой өнгө бүр оффисын ажилтай бүсгүйчүүдийн сонголт ч байж болно. Хар, саарал гэхчилэн бараан цулгуйдуу өнгөтэй майк, нимгэн цамцан дээр тод шар өнгөтэй кардиган, эсвэл пиджак өмсөхөд л та бусдын харааг булаах болно. Гэхдээ энэ өнгө “сүр хүч”-ээрээ таны үзэсгэлэнтэй царайг дарахгүй. Үдшийн гоёлд саарал өнгийн дэгжин өсгийт, гар цүнхтэй хослуулан өмсвөл дэгжин харагдана.


Мөнгөлөг
Саарал өнгөний арай ганган, хүчтэй хувилбар болох мөнгөлөг боронзон өнгийг та жирийн өдрүүдээс илүү онцгой өдрүүдэд сонгож өмсвөл зохимжтой. Үдшийн гоёлд ижил тонтой өнгө бүхий платформ сандаал, туфль, гар цүнхтэй хослуулвал хамгийн зөв зохицол болно. Харин оффист энгийн хар цамцан дээр мөнгөлөг кардиган ч юм уу өмсвөл бараан хувцсаа тодотгоод гоё харагдуулна. Энэ тохиолдолд гоёл чимэглэлээс харин бүрмөсөн татгалзсан ч гэмгүй шүү.

Лаванда
Нил ягааны арай зөөлөн хувилбар болох лаванда цэцгийн өнгө ямар ч эрсдэл дагуулахгүй. Түүнийг бүх насны эмэгтэйчүүд ямар ч үед өмсч болно. Цэцгэн хатгамал, буржгар фактур зэрэг нь энэ өнгөтэй сайн зохицох юм.

Далайн хөөсөн ногоон
Энэ сэрүү татсан гоёмсог ногоон өнгө ямар ч арьсны өнгөтэй хүнд зохино. Оффис дээрээ силкэн материалтай цагаан блуз цамц, шаргал өнгийн бошинз, арьсны өнгөтэй ижил өнгийн платформ туфльтэй хослуулан өмсвөл дэгжин харагдах болно. Оройн цагаар сүрлэг, бүтцэрхэг ханцуйтай ийм өнгийн даашинз, цамц зэргийг алтлаг өнгийн гоёл чимэглэлтэй хослуулан өмсөөрэй. Гялалзсан гар цүнх, сүрлэг гоёл чимэглэл энэ даруу гэмээр өнгийг өвөрмөц үдшийн гоёл болгон хувиргаж чадна.

Ж.Нил

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж