Кимийн хуягт галт тэрэг Хятадад харагдав

Хуучирсан мэдээ: 2010.05.03-нд нийтлэгдсэн

Кимийн хуягт галт тэрэг Хятадад харагдав

Кимийн хуягт галт тэрэг Хятадад харагдав
БНАСАУ-ын лидер явж байдаг гэх хуягт галт тэрэг Хятадын Даньдун гэх хилийн хотод харагдсан тухай "Ренхап" агентлаг мэдээлжээ. Ким Чен Ирийн гэх галт тэрэг тийшээ очсон тухай Өмнөд Солонгосын эх сурвалж мэдээлсэн ба Ким тэнд яваа гэсэн магадлал “өндөр” байгаа гэнэ. Одоо Хойд хөршийхөө хэрэг явдлыг сайн ажиглаж байгаа Сөүл учир байдлыг тодруулж байна.

Дуньдуны төмөр замын буудалд Хятадын 200 цагдаа очоод байгаа ба тэр хавьд автомашины хөдөлгөөнийг хаасан нь тодорхой болсон байна. Үүнээс нэг хоногийн өмнө Пхеньян өөрийн лидерийн Хятадад хийх айлчлалыг бэлтгэж байна гэсэн яриа өмнөдийнх нь хэвлэлээр гарсан байлаа. Дипломат эх сурвалжийн мэдээгээр тэр айлчлалт ойрын хугацаанд болох ёстой гэжээ.

Сануулахад, дөрөвдүгээр сарын энэ өдрүүдэд Ким Чен Ирийг Хятадад очсон гээд л шуугиж байв. Сүүлд нь Ким нутгаасаа гараагүй болж таарсан юм. Ким Чен Ир нисэх онгоцонд бараг итгэдэггүй гэмээр өөрийн цөөн тооны гадаад айлчлалаа хийхдээ галт тэргээр явдаг. Тэрээр Хятадад дөрвөн удаа очихдоо дандаа галт тэргээр явж байжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж