Дуньдуны төмөр замын буудалд Хятадын 200 цагдаа очоод байгаа ба тэр хавьд автомашины хөдөлгөөнийг хаасан нь тодорхой болсон байна. Үүнээс нэг хоногийн өмнө Пхеньян өөрийн лидерийн Хятадад хийх айлчлалыг бэлтгэж байна гэсэн яриа өмнөдийнх нь хэвлэлээр гарсан байлаа. Дипломат эх сурвалжийн мэдээгээр тэр айлчлалт ойрын хугацаанд болох ёстой гэжээ.
Сануулахад, дөрөвдүгээр сарын энэ өдрүүдэд Ким Чен Ирийг Хятадад очсон гээд л шуугиж байв. Сүүлд нь Ким нутгаасаа гараагүй болж таарсан юм. Ким Чен Ир нисэх онгоцонд бараг итгэдэггүй гэмээр өөрийн цөөн тооны гадаад айлчлалаа хийхдээ галт тэргээр явдаг. Тэрээр Хятадад дөрвөн удаа очихдоо дандаа галт тэргээр явж байжээ.
Холбоотой мэдээ