Д.Төмөрхүлэгийн нууц авьяас

Хуучирсан мэдээ: 2010.05.03-нд нийтлэгдсэн

Д.Төмөрхүлэгийн нууц авьяас

Жүдо бөхийн улсын шигшээ багийн тамирчин, залуучуудын ДАШТ-ий хошой мөнгөн медальт, “Дэлхийн супер цом”-ын хошой аварга Д.Төмөрхүлэг манай өсөх ирээдүйтэй, шилдэг жүдочдын нэг гэдэгтэй маргах хүн байхгүй биз ээ.

Жүдогийн татами дээрх эрэмгий, дайчин барилдаанаараа олны анхаарлыг татаж буй залуу жүдоч дуу хууранд тун авьяастай нэгэн аж. Дуучин С.Жавхлангийн дууг эвлэгхэн нь дуулчихдаг тэрбээр саяхан Х.Цагаанбаатар, Э.Бадар-Ууган, Б.Наранбаатар нарын тамирчдын орон нутагт уншсан лекцэнд хамт явахдаа, Дархан-Уул, Хөтөлийн үзэгчдэд ая дууныхаа дээжээс өргөн барьжээ.Спортын од болсон ах нарынхаа нийтийн биеийн тамир спортын төлөөх олон нийтийн ажлыг дэмжин, хамтдаа аян замд гарсан Д.Төмөрхүлэгнууц авьяасаа хүртэл нээгээд амжсаныг үзэгчид ихэд таатай хүлээн авчээ.

Б.Чимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж