Токио хотод хар зах цэцэглэн хөгжсөн нь

Хуучирсан мэдээ: 2010.05.03-нд нийтлэгдсэн

Токио хотод хар зах цэцэглэн хөгжсөн нь

Хар зах цэцэглэн хөгжсөн нь

Дайны
дараах Японы их хотууд хаа сайгүй л шатаж сүйрсэн тал газар гэж хэлж
болохоор байдалд орсон байлаа. Токио, Оосака, Нагоя, Кообэ, Ёокохама
гэсэн 5 их
хотоос эхлээд орон нутгийн захиргааны төвүүд байрладаг байсан газруудын
ихэнх
нь бөмбөгдөлтөнд өртсөн байлаа. Ер нь юуны төлөө ингэтэл нь галдан
шатаадаг
байнаа гэж эсэргүүцэн тэмцмээр санагдтал хайр найргүй бөмбөгдсөн байлаа.
Энэ
бөмбөгдөлтөнд барагцаалбал 90 хот өртөж, үүнийг айл өрхийн тоонд
шилжүүлбэл
2360000 айл юу ч үгүй болтолоо шатаж, гай гамшигт нэрвэгдсэн хүн миний
бие ч
гэсэн тэдгээрийн нэг нь юм 8405000-аар тоологдсон гэдэг. Үүнээс гадна
өрх
гэрээрээ дайнд нэрвэгдсэн, бөмбөгдөлтөнд өртөн юу ч үгүй болтолоо бут
задарсан
гээд л тоолохын аргагүй болсон гамшиг зовлон дэндүү олон байсан байхаа.
Тийм
учраас нарийвчлалтай тоо хэмжээг гаргана гэдэг төвөгтэй юм. Ийм л нүд
хальтрам
нөхцөл байдал дунд дайны дараах Японы түүх эхэлсэн билээ.

Дайнаас
өмнө нэг хүнд нэг өдөрт хувиарлагдах будааны хэмжээ ойролцоогоор
300 грам байсан ба тэр нь нэг удаагийн хоолонд жирийн хэмжээгээр
аягалсан нэг
аяга будаа болдог юм. Гэхдээ тэр бүр будаа түгээх нь ховор байсан билээ.
Будаа
түгээвэл ёстой тэнгэрийн хишиг хүртэж байна л гэсэн үг. Будаа хүртээхгүй
үедээ
түүнтэй тэнцэх хэмжээний өөр зүйлээр орлуулдаг байв. Үүнийгээ “Нэгдсэн
хувиарлалт” гэж нэрлэдэг байлаа. За тэгээд буурцаг, гурил, төмс, бүр
дордвол
орооцолдсон өвс хүртэл өгнө шүү дээ. Яахаараа будааны оронд өвс өгдөг
байнаа
гэж бодож магадгүй л дээ. Бас гахайн тэжээлд өгдөг буурцагны хальс,
гахай ч
хүртэл тоож шиншилэхгүй гэгдэж байсан хорчийж хатсан төмс гээд л яаж
хоолойгоороо давуулана даа гэж бодогдмоор юмнууд л ирдэг байлаа.
Иймэрхүү
маягийн зүйлс л идэж уудаг байсан үе болохоор, зөөлөн будаан дотор хясаа
байна уу
даа гээд идэх гэтэл тэр нь хясаа биш өөрийнх нь хар нүд байх жишээний.
Бас
аяган дотор дээвэр нь тусаж харагддаг байсан болохоор “Дээвэрт будаа”
гэхчилэнгийн шинэ хоолны нэр хүртэл гарч , эзлэн авсан армийн цэргүүдийн
үлдэгдэл хоолноос олж ирээд түүнийгээ өөр бас бус юмтай хольж дахиж
чанаад
“Үлдэгдэл будааны зутан” гэж нэрлэдэг ч байсан гэдэг. Иймэрхүү зүйлээр л
голоо
зогоож, өлсгөлөнгөө гэтлэн давж байлаа. Тухайн үед жирийн нэг хүний нэг
өдрийн
хоолноос авах илчлэг 2400 ккл, ажилчин хүний авах ёстой илчлэг 3000 ккл
гэсэн
хэмжээг тогтоож өгсөн байсан боловч хувиарлан өгч байсан зүйл нь 1300
ккл
хүрэхтэй үгүйтэй байлаа.

Үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж